Sunday, November 11, 2012

Гэр бүлийн зөрчил маргаан

Ãýð á¿ëä ýхнэр нөхрийн хооронд үүсэх түгээмэл зөрчлүүд
Бид  зөрчлийг сөрөг үзэгдэл гэдэг талаас хүлээн авч , зөрчил үүсвэл аль болох хурдан хугацаанд дарж , намжаахыг эрмэлздэг боловч тэрхүү зөрчил гарсан учир шалтгааныг олохыг хичээдэггүй. Гэтэл зөрчил нь хамтын үйл ажиллагааг бутаргах,  “ харилцаанд сэв суулгах”, сэтгэл санааны тэнцвэрт байдлыг алдагдуулдаг сөрөг талтай ч бүтээлч үүрэг зорилгыг агуулдаг. Өөрөөр хэлбэл:
- бие хүн харилцааны үйл явцад чухал эх үүсвэр болж, харилцан үйлчлэлийн арга хүрээг өөрчлөн өргөжүүлж шинэ шатанд гаргах боломж олгодог. Энэ нь :
·         Харилцагч хүмүүсийн хоорондын харицаа бие биеэ ойлгоход нөлөө үзүүлэх.
·         Зөрчлөөр дамжуулан бүлгийн хүчийг сулруулж буй хүчин зүйлээс нөлөөлөх, болзошгүй уналт, задралын магадлалыг багасгах.
- эрдэмтэд зөрчлийг янз бүрээр тодорхойлсон байдаг. Үүнд:
·         Бие хүний ухамсар дахь эсрэг хандлага болон бүлэг хоорондын харилцаа хандлагууд тохирохгүйгээс хурц сэтгэлийн хөдөлгөөнтэй нөхцөл байдал бий болохыг зөрчил гэнэ.
·         Нэгэнт оршин тогтнох боломжгүй, сонирхол хэрэгцээ тохирохгүй үнт зүйлийн баримжаа ,харилцан үйлчлэлийн сөргөлдөөний зөрчил гэнэ.
·         Талууд бие биеийнхээ эсрг сөрж зогсох үйл ажиллагааг зөрчил гэнэ.
Нийгмийн салбар бүрд зөрчлийн асуудал яригддаг.Зөрчлийн хамгийн түгээмэл хэлбэр бол гэр бүлд бий болох зөрчил юм. Гэр бүл судлаачдын судалгаагаар зөрчлийн 80-85% нь гэр бүлийн асуудалтай холбоотой.,бусад 15-28% нь янз бүрийн шалтаг шалтгаанаар бий болдгийг илрүүлжээ. Гэр бүлийн зөрчи гэдэг нь үзэл бодол сэдэл тэмүүлэл, чиг хандлагын эсрэг байдлын үндсэн дээр гэр бүлийн гишүүдийн хооронд бий болох үл ойлголцлыг хэлнэ.
Гэр бүлийн зөрчил нь өөрийн гэсэн онцлогтой.Үүнд:
Харилцаа хандлагын хамгийн чухал чанарыг нөхцөлдүүлж байдаг.
Тэдгээрийн үндсэн агуулга нь бие хүн хоорондын харилцаа хандлага хууль ёс, ёс суртахуун болон гэр бүлийн үндсэн үүргийг биелүүлэхтэй холбоотой.
Гэр бүлийн зөрчил нь үүсэх учир шалтгаанаараа ялгаатай. Тухайлбал:
-Гэр бүл гишүүдийн чөлөөт байдал болон идэвхитэй ажиллах боломж хязгаарлагдсанаас
- Гэр бүлийн гишүүдийн зан үйлд өөрчлөлт орох.Тодруулбал: архи тамхи хэтрүүлэн хэрэглэх гэх мэт.
- Гэр бүлийн зарим гишүүд хэрэгцээндээ сэтгэл ханамжтай байх , хүсэл эрмэлзэл, сонирхолд эсрэг байдал бий болохоос.
- Гэр бүлд захиран тушаах, хатуу ширүүн харьцаа давамгайлахаас
-Гэр бүлийн дотоод харилцаанд төрөл садны зүгээс хэт оролцсноос
- Хүйсийн онцлогоос
- Амьдралын тодорхой өөрчлөлтөд бэлтгэгдээгүй байх.
Тухайлбал:  материаллаг тал, ёс суртахуун, бэлгийн харилцааны асуудал, эрүүл мэндийн байдал зэргээс
-          хадам-  бэр –хүргэн, тэдний хоорондын харилцаанаас
-          гэрлэсэн хүнийхэ хуучин бий болсон зуршлыг тэвчиж чадахгүйгээс
-          сонгож авсан ханиа хэрэглэгдэхүүн мэтээр хандсанаас
-          бэлгийн харилцааны талаар боловсрол мэдлэг дутмагаас, эсвэл хэт мэдлэг, туршлагатайн улмаас ханийхаа эвгүйцлийг төрүүлэх.
Сэтгэл зүйч В.А. Сынсено зөрчлийг тэмдэглэхдээ: хосууд удаан хугацаагаар тусгаар байх нь эцэстээ бие биеэ ойлголцоход магадгүй сөргөөр нөлөөлж болно.
-          харилцан бие биеийнхээ бодол санаа, олон талыг дэмжихгүй, хөндийрөх байдлаас
-          хөдөлмөрийн хуваарьлалт тэнцвэргүйгээс зөрчил үүснэ гэж үзжээ.
Тэрээр гэр бүлийн зөрчлийн шалтгааныг  авч үзэхдээ микро болон макро орчны хүчин зүйлүүдийг судлах нь чухал гэжээ.
Микро орчины хүчин зүйлд: - гэр бүлийн материаллаг байдал хангалтгүй
-          хүүхдээ цэцэрлэг сургуульд явуулах боломжгүй
-          мөн удаан хугацаанд өөрийн гэсэн орон гэргүй байх
-          эхнэр, нөхөр болон бусад гишүүд амьдарлаа хэвийн үргэлжлүүлэх  нөхцөлгүй болох гэх мэт хүчин зүйлүүд хамаарагдана.
Макро орчины хүчин зүйлд:  - гишүүдийн нийгэмд эзлэх байр суурь
-          хамт олон бүлэгт хамаарагдах байдал
-          тэдний нийгэмшилд гүйцэтгэх үүргийн тухай асуудал чухал юм.
Гэр бүлийн зөрчлийн өөр нэг онцлог нь тэдний амьдарлын үйл явцаар илрэх бөгөөд тодорхой үе шаттай байна. Тодруулбал: а. Зөрчилт нөхцөл бий болох
                    Б. Зөрчилт нөхцөлийг ухамсарлах
                    В. Эсрэг байдлыг олох тэмцэх\зэмлэх, маргах, хэрүүл шуугиан гаргах..\
                    Г. Тэмцлээ үргэлжлүүлэх
                    Д. Зөрчлийг шийдвэрлэх.
Гэвч тухайн гэр бүлийн зөрчил нь сэтгэл хөдлөл болон үргэлжлэх хугацаа, тэдгээрийг шийдвэрлэх арга \зөвшилцөх, зохицох, буулт хийх , сөргөлдөх, зайлсхийх\ зэргээрээ ялгаатай.
Хэрэв зөрчлийг цаг тухайд нь зөв шийдвэрлэхгүй бол нийгмийн үр дагавар нь хүндээр тусч зарим талаар тэдний амьдрал эмгэнэлтэйгээр төгсөж болно. Энд ялангуяа хүүхдийн асуудал чухлаар тавигддаг. Үүнээс үүдэн өрх толгойлсон эмэгтэйчүүд, тэнэмэл хүүхэд нэмэгдэхэд нөлөөлж болно.
Гэр бүлийн амьдралд тэдний сэтгэл зүйн дотоод мөн чанар нэн чухал гэжээ. Тухайлбал: эелдэг зан, сайхан санаа, халамж анхаарал, үнэнч байдал, буулт хийдэг чанар, гэр орны ажилд идэвхтэй оролцох хүсэл , хэрцгий зан үйл үл гаргах, архидах зуршилгүй байх гэх мэт.

Орчин үед хосуудын харилцааг хурцатгаж байгаа нэг чухал асуудал нь тэдний хоорондын ахуйн үүрэг хариуцлагын тэгш биш байдал юм. Гэр ахуйн ажилд зарцуулах цаг ба хүсэл сонирхол тэнцвэргүйгээс зөрчилддөг. Түүнчлэн эрэгтэй эмэгтэй хүнд байдаг эрхэмлэн дээдлэх зүйлс, хэрэгцээ авьяас чадвар хүсэл эрмэлзлэл, сэтгэлгээний онцлог, хүртэж хүлээж авах чадвар , зан төлөв зэрэг нь  ялгаатай болохыг эрдэмтэд судалжээ. Өөрөөр хэлбэл: Хүйсийн онцлогоос хамаарч  гэр бүлд зөрчил гардаг гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
Эрчүүдийн сонирхол хааяа гэр бүлийн гадна явж байдаг. Тэд ажил мэргэжилдээ амжилт гаргаж, нийгэмд өөрийн байр суурьтай болохыг эрмэлздэг.
Эмэгтэйчүүд гэр бүлийн хэтийн төлвийг харж, тохилог нөхцөл, эелдэг зөөлөн харилцаа, үр хүүхдийн хүмүүжил зэрэгт гол анхаарлаа хандуулдаг.
Гэр бүлйин зөрчлийн ангилал:
Үндсэн ангилал
Зөрчлийн хэв маяг
Шалтгаан
1
Субьекттэй холбоотой зөрчил
Эхнэр нөхрийн хоорондын зөрчил
Гэр бүл дэх зөрчлийн бүх төрлийн шалтгаан орно.
Эцэг, эх- хүүхдийн хоорондын зөрчил
Хүүхдийг хүмүүжүүлэхэд зарцуулах санхүүгийн асуудал, насны онцлог, элдэв хямрал, бие хүний хүчин зүйлүүд
Төрөл төрөгсдийн зөрчил
Гэр бүлийн дотоод амьдралд тэдний зүгээс захиран тушаах харилцаагаа оролцдог.
2
Янз бүрийн эх үүсвэр бүхий зөрчил
Үнэт зүйлийн зөрчил
Оюуны үнэт зүйлс, хэрэгцээ сонирхлын эсрэг байдал
Байр суурийн зөрчил
Гэр бүл дэх манлайллын төлөө тэмцэл, хэн нэг гишүүнээс “Би” хандлагадаа сэтгэл ханамжгүй байх
Бэлгийн харилцаа бүхий зөрчил
Бэлгийн хэрэгцээндээ сэтгэл ханамжгүй байх
Сэтгэл хөдлөлтэй холбоо бүхий зөрчил
Эерэг сэтгэл хөдлөлийн хэрэгцээндээ сэтгэл ханамжгүй байх. Гэр бүлийн гишүүний хэн нэгэндээ анхаарал тавих, харилцан ойлголцох, энхрийлэх, санаа тавих байдал дутмаг.
Ахуй- эдийн засгийн зөрчил
Гишүүдээс гэр орны аж ахуйн асуудалд оролцох, эрхлэн хөтлөх гэсэн үзэл бодолд эсрэг байдал бий болох. Гэр бүлийн материаллаг байдал хангалттгүй
3
Зан үйлийн онцлогтой холбоотой зөрчил
А. Нээлттэй
өөрийн зан үйлээ чөлөөтэй илэрхийлдэг. доромжилсон үг бие биедээ хэлэх эд, хогшилоо эвдлэх
Гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүйн онцлог, хүмүүжлийн түвшин, зөрчлийн агуулгаас
Б. Хаалттай
Дуугаа хураах, ширүүн харах, хөмсгөө зангидах зэрэг.
Дээрх шалтгаанууд

Зөрчлөөс урьдчилан сэргийлэх ба өөрийн “Би” –г ухамсарлах
Зөрчил маргаан үүсч хурцадсаны дараа биш , харин түүнээс урьдчилан сэргийлж амьдралаа тогтвортой авч явахын тулд соёлтой , эвсэг харилцаанд суралцах нь чухал. Энэ нь өөрөө өөртөө дүгнэлттэй хандахаас эхлэнэ. “Өөрт чиглэгдсэн харилцаа” –нд олон асуудлыг хамруулан ойлгож болно. Тухайлбал : өөртөө итгэлтэй байх, өөртөө шүүмжлэлтэй хандах, өөрийгөө сайнаар өөрчлөхийг хүсэх , стресс , түүнийг зохицуулж даван туулах чадвар бусадтай  холбоо харилцаа тогтоох чадвар гэх мэт. Ер нь хүн өөрт зөвийг өгч, бусдад бурууг тохох хандлага цөөнгүй байдаг .  иймд:
-       Өөртөө сөргөлдөөний шалтгааныг тогтоож үзэх. Дургүйцэл , гомдлын үндсийг анхааралтай сонсох
-       Зөрчил эерэг үр дүнтэй, ажил хэрэгч байдлыг агуулсан байх бөгөөд гэр бүлд амгалан тайван байдлыг тогтоох, бие биеэ ойлголцохолд тустай байх. Зөрчил маргааныг хурцдуулахгүй байхад анхаарах
-       Өөрийн үг бүрийг зөв сонгож байх. Уурандаа хэлсэн үг танд юуг ч авчирч болно. Нөхөртөө \эхнэр\ хэлсэн бодлогогүй үг тань насан туршийн гомдол, цөхрөлд хүргэж болохыг анхаарах
-       Хань ижилтэйгээ зэмлэсэн , доромжилсон, сүрдүүлсэн, буруутгасан өнгө аясаар хэзээ ч харилцахгүй байхыг хичээх. Сөрөг утгайтай бюу  “Чи” үзэл бодлыг эерэг утгатай “би” санаагаар илэрхийлж байх харилцааг хурцдуулахгүй байхад нөлөөлдөг байна. Энэ талаар дараах хүснэгтээс харна уу?
Чи
Би
Чи дандаа л оройтож хонуутаар явах юм.
-       чамайг дандаа л оройтож хонуутаар явахад би чиний хувьд хэрэггүй хүн шиг санагддаг.
-       Чамайг үргэлж цагтаа эртхэн ирж байгаасаа гэж би хүсдэг
Энэ чинь ёстой тэнэг санаа байна
-       энэ санааг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байх болов уу гэж би бодож байна.
-       Би үүнтэй санал нийлэхгүй байна
Манай гэр бүлийн хэн нь ч миний хийсэн зүйлийг ойшоож үздэггүй.
- энэ гэр бүлийн хэн нь ч миний хийсэн зүйлийг үнэлэхгүй байгаад би санаа зовж байна.
Над руу битгий хашгачаад бай
- надруу хашгичаад байхаар чинь би гомдох юм
Чи дандаа л өөрийгөө зөв гэж боддог
-       миний хэлж байгааг сонсохгүй болохоор би чиний хувьд чухал хүн биш шиг санагддаг.
-       Миний хэлж байгааг анхаарч байгаасай гэж бий хүсдэг.

Гэр бүлийн амьдрал олон янзûн хэв маяг, зуршилтай байх нь мэдээж. Зарим гэр бүл аз жаргалтай , сайхан амьдарч байхад нөгөө хэсэг нь үүний эсрэг амьдралтай байдаг.
Гэр бүлийн амьдарлын эргэн тойронд болж буй үйл явдлын нөлөөгөөр хүний өөртөө итгэх итгэл нь хэлбэлзэлтэй байдаг ч ерөнхийдөө тогтвортой  байх нь ажиглагддаг. Энэ нь хүний хувийн туршлага , төрөлхийн зан чанараас хамаарна. Өөртөө итгэх итгэл нь амьдарлын туршлага, тохиолдох саад бэрхшээлийг хэрхэн хүлээж авах төдийгүй өөртэйгээ болон бусадтай хэрхэн харилцахад нөлөөлж, амьдарлынхаа төлөө илүү үүрэг хариуцлага хүлээж сурахад онцгой үүрэгтэй. Өөртөө итгэл муутай байх нь хүнд айдас сэтгэлийн зовинол төрүүлэх, авъяас чадварыг боогдуулах , нөхцөл байдлаас аль болох зайлсхийх , бусдад өөрийгөө таниуйлах шийдвэр гаргахад муугаар нөлөөлж , харилцаанд хүндрэл учирч болно. Өөртөө итгэх итгэл хангалтгүй хөгжсөн хүн гэрлэлтэд алдаа гаргах нь цөөнгүй байдаг.
Эцэг эхчүүдийн хувьд өөртөө итгэлгүй байх нь :
-       Хүүхэддээ сэтгэл дундуур байх
-       Шүүмжлэлтэй хандах
-       Байнга үглэж , уурлах
-       Хүүхэдтэйгээ элэгсэг дотно ярилцах нь цөөн
-       Хэрэлдэх зодолдох
-       Хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгаагаа мэдрэх
Өөрийгөө үнэлж дүгнэхэд тус болох зүйл бол өөртэйгээ эерэгээр ярилцах дасгал хийх , өөрийн давуу талыг олж илрүүлэх, сөрөг үнэлэмжийг анхаарч дахин тунгаан бодох , өөртөө хэт өндөр шаардлага тавихгүй байх, бусад хүмүүс чамайг магтах юм бол татгалзалгүйгээр хүлээн авах, өөрийн сул ба давуу талаа хэвийн зүйл гэж үзэх, өөртөө таатай мэдрэмж төрүүлдэг зүйлсээ хийх явдал юм.