Sunday, November 11, 2012

Гэр бүлийн зөрчил маргаан

Ãýð á¿ëä ýхнэр нөхрийн хооронд үүсэх түгээмэл зөрчлүүд
Бид  зөрчлийг сөрөг үзэгдэл гэдэг талаас хүлээн авч , зөрчил үүсвэл аль болох хурдан хугацаанд дарж , намжаахыг эрмэлздэг боловч тэрхүү зөрчил гарсан учир шалтгааныг олохыг хичээдэггүй. Гэтэл зөрчил нь хамтын үйл ажиллагааг бутаргах,  “ харилцаанд сэв суулгах”, сэтгэл санааны тэнцвэрт байдлыг алдагдуулдаг сөрөг талтай ч бүтээлч үүрэг зорилгыг агуулдаг. Өөрөөр хэлбэл:
- бие хүн харилцааны үйл явцад чухал эх үүсвэр болж, харилцан үйлчлэлийн арга хүрээг өөрчлөн өргөжүүлж шинэ шатанд гаргах боломж олгодог. Энэ нь :
·         Харилцагч хүмүүсийн хоорондын харицаа бие биеэ ойлгоход нөлөө үзүүлэх.
·         Зөрчлөөр дамжуулан бүлгийн хүчийг сулруулж буй хүчин зүйлээс нөлөөлөх, болзошгүй уналт, задралын магадлалыг багасгах.
- эрдэмтэд зөрчлийг янз бүрээр тодорхойлсон байдаг. Үүнд:
·         Бие хүний ухамсар дахь эсрэг хандлага болон бүлэг хоорондын харилцаа хандлагууд тохирохгүйгээс хурц сэтгэлийн хөдөлгөөнтэй нөхцөл байдал бий болохыг зөрчил гэнэ.
·         Нэгэнт оршин тогтнох боломжгүй, сонирхол хэрэгцээ тохирохгүй үнт зүйлийн баримжаа ,харилцан үйлчлэлийн сөргөлдөөний зөрчил гэнэ.
·         Талууд бие биеийнхээ эсрг сөрж зогсох үйл ажиллагааг зөрчил гэнэ.
Нийгмийн салбар бүрд зөрчлийн асуудал яригддаг.Зөрчлийн хамгийн түгээмэл хэлбэр бол гэр бүлд бий болох зөрчил юм. Гэр бүл судлаачдын судалгаагаар зөрчлийн 80-85% нь гэр бүлийн асуудалтай холбоотой.,бусад 15-28% нь янз бүрийн шалтаг шалтгаанаар бий болдгийг илрүүлжээ. Гэр бүлийн зөрчи гэдэг нь үзэл бодол сэдэл тэмүүлэл, чиг хандлагын эсрэг байдлын үндсэн дээр гэр бүлийн гишүүдийн хооронд бий болох үл ойлголцлыг хэлнэ.
Гэр бүлийн зөрчил нь өөрийн гэсэн онцлогтой.Үүнд:
Харилцаа хандлагын хамгийн чухал чанарыг нөхцөлдүүлж байдаг.
Тэдгээрийн үндсэн агуулга нь бие хүн хоорондын харилцаа хандлага хууль ёс, ёс суртахуун болон гэр бүлийн үндсэн үүргийг биелүүлэхтэй холбоотой.
Гэр бүлийн зөрчил нь үүсэх учир шалтгаанаараа ялгаатай. Тухайлбал:
-Гэр бүл гишүүдийн чөлөөт байдал болон идэвхитэй ажиллах боломж хязгаарлагдсанаас
- Гэр бүлийн гишүүдийн зан үйлд өөрчлөлт орох.Тодруулбал: архи тамхи хэтрүүлэн хэрэглэх гэх мэт.
- Гэр бүлийн зарим гишүүд хэрэгцээндээ сэтгэл ханамжтай байх , хүсэл эрмэлзэл, сонирхолд эсрэг байдал бий болохоос.
- Гэр бүлд захиран тушаах, хатуу ширүүн харьцаа давамгайлахаас
-Гэр бүлийн дотоод харилцаанд төрөл садны зүгээс хэт оролцсноос
- Хүйсийн онцлогоос
- Амьдралын тодорхой өөрчлөлтөд бэлтгэгдээгүй байх.
Тухайлбал:  материаллаг тал, ёс суртахуун, бэлгийн харилцааны асуудал, эрүүл мэндийн байдал зэргээс
-          хадам-  бэр –хүргэн, тэдний хоорондын харилцаанаас
-          гэрлэсэн хүнийхэ хуучин бий болсон зуршлыг тэвчиж чадахгүйгээс
-          сонгож авсан ханиа хэрэглэгдэхүүн мэтээр хандсанаас
-          бэлгийн харилцааны талаар боловсрол мэдлэг дутмагаас, эсвэл хэт мэдлэг, туршлагатайн улмаас ханийхаа эвгүйцлийг төрүүлэх.
Сэтгэл зүйч В.А. Сынсено зөрчлийг тэмдэглэхдээ: хосууд удаан хугацаагаар тусгаар байх нь эцэстээ бие биеэ ойлголцоход магадгүй сөргөөр нөлөөлж болно.
-          харилцан бие биеийнхээ бодол санаа, олон талыг дэмжихгүй, хөндийрөх байдлаас
-          хөдөлмөрийн хуваарьлалт тэнцвэргүйгээс зөрчил үүснэ гэж үзжээ.
Тэрээр гэр бүлийн зөрчлийн шалтгааныг  авч үзэхдээ микро болон макро орчны хүчин зүйлүүдийг судлах нь чухал гэжээ.
Микро орчины хүчин зүйлд: - гэр бүлийн материаллаг байдал хангалтгүй
-          хүүхдээ цэцэрлэг сургуульд явуулах боломжгүй
-          мөн удаан хугацаанд өөрийн гэсэн орон гэргүй байх
-          эхнэр, нөхөр болон бусад гишүүд амьдарлаа хэвийн үргэлжлүүлэх  нөхцөлгүй болох гэх мэт хүчин зүйлүүд хамаарагдана.
Макро орчины хүчин зүйлд:  - гишүүдийн нийгэмд эзлэх байр суурь
-          хамт олон бүлэгт хамаарагдах байдал
-          тэдний нийгэмшилд гүйцэтгэх үүргийн тухай асуудал чухал юм.
Гэр бүлийн зөрчлийн өөр нэг онцлог нь тэдний амьдарлын үйл явцаар илрэх бөгөөд тодорхой үе шаттай байна. Тодруулбал: а. Зөрчилт нөхцөл бий болох
                    Б. Зөрчилт нөхцөлийг ухамсарлах
                    В. Эсрэг байдлыг олох тэмцэх\зэмлэх, маргах, хэрүүл шуугиан гаргах..\
                    Г. Тэмцлээ үргэлжлүүлэх
                    Д. Зөрчлийг шийдвэрлэх.
Гэвч тухайн гэр бүлийн зөрчил нь сэтгэл хөдлөл болон үргэлжлэх хугацаа, тэдгээрийг шийдвэрлэх арга \зөвшилцөх, зохицох, буулт хийх , сөргөлдөх, зайлсхийх\ зэргээрээ ялгаатай.
Хэрэв зөрчлийг цаг тухайд нь зөв шийдвэрлэхгүй бол нийгмийн үр дагавар нь хүндээр тусч зарим талаар тэдний амьдрал эмгэнэлтэйгээр төгсөж болно. Энд ялангуяа хүүхдийн асуудал чухлаар тавигддаг. Үүнээс үүдэн өрх толгойлсон эмэгтэйчүүд, тэнэмэл хүүхэд нэмэгдэхэд нөлөөлж болно.
Гэр бүлийн амьдралд тэдний сэтгэл зүйн дотоод мөн чанар нэн чухал гэжээ. Тухайлбал: эелдэг зан, сайхан санаа, халамж анхаарал, үнэнч байдал, буулт хийдэг чанар, гэр орны ажилд идэвхтэй оролцох хүсэл , хэрцгий зан үйл үл гаргах, архидах зуршилгүй байх гэх мэт.

Орчин үед хосуудын харилцааг хурцатгаж байгаа нэг чухал асуудал нь тэдний хоорондын ахуйн үүрэг хариуцлагын тэгш биш байдал юм. Гэр ахуйн ажилд зарцуулах цаг ба хүсэл сонирхол тэнцвэргүйгээс зөрчилддөг. Түүнчлэн эрэгтэй эмэгтэй хүнд байдаг эрхэмлэн дээдлэх зүйлс, хэрэгцээ авьяас чадвар хүсэл эрмэлзлэл, сэтгэлгээний онцлог, хүртэж хүлээж авах чадвар , зан төлөв зэрэг нь  ялгаатай болохыг эрдэмтэд судалжээ. Өөрөөр хэлбэл: Хүйсийн онцлогоос хамаарч  гэр бүлд зөрчил гардаг гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
Эрчүүдийн сонирхол хааяа гэр бүлийн гадна явж байдаг. Тэд ажил мэргэжилдээ амжилт гаргаж, нийгэмд өөрийн байр суурьтай болохыг эрмэлздэг.
Эмэгтэйчүүд гэр бүлийн хэтийн төлвийг харж, тохилог нөхцөл, эелдэг зөөлөн харилцаа, үр хүүхдийн хүмүүжил зэрэгт гол анхаарлаа хандуулдаг.
Гэр бүлйин зөрчлийн ангилал:
Үндсэн ангилал
Зөрчлийн хэв маяг
Шалтгаан
1
Субьекттэй холбоотой зөрчил
Эхнэр нөхрийн хоорондын зөрчил
Гэр бүл дэх зөрчлийн бүх төрлийн шалтгаан орно.
Эцэг, эх- хүүхдийн хоорондын зөрчил
Хүүхдийг хүмүүжүүлэхэд зарцуулах санхүүгийн асуудал, насны онцлог, элдэв хямрал, бие хүний хүчин зүйлүүд
Төрөл төрөгсдийн зөрчил
Гэр бүлийн дотоод амьдралд тэдний зүгээс захиран тушаах харилцаагаа оролцдог.
2
Янз бүрийн эх үүсвэр бүхий зөрчил
Үнэт зүйлийн зөрчил
Оюуны үнэт зүйлс, хэрэгцээ сонирхлын эсрэг байдал
Байр суурийн зөрчил
Гэр бүл дэх манлайллын төлөө тэмцэл, хэн нэг гишүүнээс “Би” хандлагадаа сэтгэл ханамжгүй байх
Бэлгийн харилцаа бүхий зөрчил
Бэлгийн хэрэгцээндээ сэтгэл ханамжгүй байх
Сэтгэл хөдлөлтэй холбоо бүхий зөрчил
Эерэг сэтгэл хөдлөлийн хэрэгцээндээ сэтгэл ханамжгүй байх. Гэр бүлийн гишүүний хэн нэгэндээ анхаарал тавих, харилцан ойлголцох, энхрийлэх, санаа тавих байдал дутмаг.
Ахуй- эдийн засгийн зөрчил
Гишүүдээс гэр орны аж ахуйн асуудалд оролцох, эрхлэн хөтлөх гэсэн үзэл бодолд эсрэг байдал бий болох. Гэр бүлийн материаллаг байдал хангалттгүй
3
Зан үйлийн онцлогтой холбоотой зөрчил
А. Нээлттэй
өөрийн зан үйлээ чөлөөтэй илэрхийлдэг. доромжилсон үг бие биедээ хэлэх эд, хогшилоо эвдлэх
Гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүйн онцлог, хүмүүжлийн түвшин, зөрчлийн агуулгаас
Б. Хаалттай
Дуугаа хураах, ширүүн харах, хөмсгөө зангидах зэрэг.
Дээрх шалтгаанууд

Зөрчлөөс урьдчилан сэргийлэх ба өөрийн “Би” –г ухамсарлах
Зөрчил маргаан үүсч хурцадсаны дараа биш , харин түүнээс урьдчилан сэргийлж амьдралаа тогтвортой авч явахын тулд соёлтой , эвсэг харилцаанд суралцах нь чухал. Энэ нь өөрөө өөртөө дүгнэлттэй хандахаас эхлэнэ. “Өөрт чиглэгдсэн харилцаа” –нд олон асуудлыг хамруулан ойлгож болно. Тухайлбал : өөртөө итгэлтэй байх, өөртөө шүүмжлэлтэй хандах, өөрийгөө сайнаар өөрчлөхийг хүсэх , стресс , түүнийг зохицуулж даван туулах чадвар бусадтай  холбоо харилцаа тогтоох чадвар гэх мэт. Ер нь хүн өөрт зөвийг өгч, бусдад бурууг тохох хандлага цөөнгүй байдаг .  иймд:
-       Өөртөө сөргөлдөөний шалтгааныг тогтоож үзэх. Дургүйцэл , гомдлын үндсийг анхааралтай сонсох
-       Зөрчил эерэг үр дүнтэй, ажил хэрэгч байдлыг агуулсан байх бөгөөд гэр бүлд амгалан тайван байдлыг тогтоох, бие биеэ ойлголцохолд тустай байх. Зөрчил маргааныг хурцдуулахгүй байхад анхаарах
-       Өөрийн үг бүрийг зөв сонгож байх. Уурандаа хэлсэн үг танд юуг ч авчирч болно. Нөхөртөө \эхнэр\ хэлсэн бодлогогүй үг тань насан туршийн гомдол, цөхрөлд хүргэж болохыг анхаарах
-       Хань ижилтэйгээ зэмлэсэн , доромжилсон, сүрдүүлсэн, буруутгасан өнгө аясаар хэзээ ч харилцахгүй байхыг хичээх. Сөрөг утгайтай бюу  “Чи” үзэл бодлыг эерэг утгатай “би” санаагаар илэрхийлж байх харилцааг хурцдуулахгүй байхад нөлөөлдөг байна. Энэ талаар дараах хүснэгтээс харна уу?
Чи
Би
Чи дандаа л оройтож хонуутаар явах юм.
-       чамайг дандаа л оройтож хонуутаар явахад би чиний хувьд хэрэггүй хүн шиг санагддаг.
-       Чамайг үргэлж цагтаа эртхэн ирж байгаасаа гэж би хүсдэг
Энэ чинь ёстой тэнэг санаа байна
-       энэ санааг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байх болов уу гэж би бодож байна.
-       Би үүнтэй санал нийлэхгүй байна
Манай гэр бүлийн хэн нь ч миний хийсэн зүйлийг ойшоож үздэггүй.
- энэ гэр бүлийн хэн нь ч миний хийсэн зүйлийг үнэлэхгүй байгаад би санаа зовж байна.
Над руу битгий хашгачаад бай
- надруу хашгичаад байхаар чинь би гомдох юм
Чи дандаа л өөрийгөө зөв гэж боддог
-       миний хэлж байгааг сонсохгүй болохоор би чиний хувьд чухал хүн биш шиг санагддаг.
-       Миний хэлж байгааг анхаарч байгаасай гэж бий хүсдэг.

Гэр бүлийн амьдрал олон янзûн хэв маяг, зуршилтай байх нь мэдээж. Зарим гэр бүл аз жаргалтай , сайхан амьдарч байхад нөгөө хэсэг нь үүний эсрэг амьдралтай байдаг.
Гэр бүлийн амьдарлын эргэн тойронд болж буй үйл явдлын нөлөөгөөр хүний өөртөө итгэх итгэл нь хэлбэлзэлтэй байдаг ч ерөнхийдөө тогтвортой  байх нь ажиглагддаг. Энэ нь хүний хувийн туршлага , төрөлхийн зан чанараас хамаарна. Өөртөө итгэх итгэл нь амьдарлын туршлага, тохиолдох саад бэрхшээлийг хэрхэн хүлээж авах төдийгүй өөртэйгээ болон бусадтай хэрхэн харилцахад нөлөөлж, амьдарлынхаа төлөө илүү үүрэг хариуцлага хүлээж сурахад онцгой үүрэгтэй. Өөртөө итгэл муутай байх нь хүнд айдас сэтгэлийн зовинол төрүүлэх, авъяас чадварыг боогдуулах , нөхцөл байдлаас аль болох зайлсхийх , бусдад өөрийгөө таниуйлах шийдвэр гаргахад муугаар нөлөөлж , харилцаанд хүндрэл учирч болно. Өөртөө итгэх итгэл хангалтгүй хөгжсөн хүн гэрлэлтэд алдаа гаргах нь цөөнгүй байдаг.
Эцэг эхчүүдийн хувьд өөртөө итгэлгүй байх нь :
-       Хүүхэддээ сэтгэл дундуур байх
-       Шүүмжлэлтэй хандах
-       Байнга үглэж , уурлах
-       Хүүхэдтэйгээ элэгсэг дотно ярилцах нь цөөн
-       Хэрэлдэх зодолдох
-       Хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгаагаа мэдрэх
Өөрийгөө үнэлж дүгнэхэд тус болох зүйл бол өөртэйгээ эерэгээр ярилцах дасгал хийх , өөрийн давуу талыг олж илрүүлэх, сөрөг үнэлэмжийг анхаарч дахин тунгаан бодох , өөртөө хэт өндөр шаардлага тавихгүй байх, бусад хүмүүс чамайг магтах юм бол татгалзалгүйгээр хүлээн авах, өөрийн сул ба давуу талаа хэвийн зүйл гэж үзэх, өөртөө таатай мэдрэмж төрүүлдэг зүйлсээ хийх явдал юм.



Гэр бүл салалт , түүний сэдэл шалтгаан , үр дагавар
Салалтын сэдэл шалтгааныг дараах байдлаар авч үздэг. \ энгийн гэр бүл, цэргийн гэр бүлч багтана\.  Үүнд:
  • архидалт
  • бие биеэ харилцан үл ойлголцох, зан үйлийн нийцгүй байдал
  • гэр бүлээсээ гадуур бэлгийн харилцаа, үүнээс үүдэн хардалт
  • үзэл бодлын зөрчлөөс үүсэх хэрүүл маргаан
  • хайр дурлалын мэдрэмж буурах
  • бэлгийн харилцааны үл нийцэл
  • эцэг эх, төрөл төрөгсдөөс гэр бүлийн харилцаанд хөндлөнгөөс оролцох
  • эхнэр нөхрөөс хэн нэг нь хүндээр өвдөхөд анхаарал халамж дутснаас
  • гэр бүлийн үүрэг хариуцлагаа эс биелүүлэх
  • хүүхэдгүйгээс гэр бүлд нийгмийн зүгээс сөргөөр нөлөөлж буй асуудлууд байдаг.
Тухайлбал:
  • нийгэм дэх эмх замбараагүй байдал хүмүүсийг сэтгэл зүйн таагүй байдалд оруулдаг.
  • Эдийн засгийн хямрал
  • Амьдарлын түвшин хэт ялгаатай байдал
  • Материаллаг хангамж
  • Гэр бүлийн асуудлаар мэдлэг хомс
  • Ажилгүйдэл архидалт зэрэг.

Гэр бүл салалтын талаар хоёрдмол ойлголт байдаг. Нэг хэсэг нь гэр бүл салснаар тухайн  хүний нэр хүнд болон хүүхдийн хүмүүжил, харилцаанд өөрчлөлт оруулж, сул дорой байдлыг би йболгоно гэж үздэг.  Харин нөгөө хэсэг нь эхнэр, нөхөр салснаар тэд сэтгэл санааны тайван байдалд орж асуудал нааштай шийдэгдэх эерэг талтай.
Дээрх асуудлуудад тулгуурлан гэр бүл салалтын “эерэг” ба “сөрөг” талыг дараах хүснэгтийн дагуу харьцуулан авч үзье.

Эерэг тал
Сөрөг тал
- гэр бүлд бий болсон сөргөлдөөнөөс зайлсхийх арга болно.
- гэр бүлийг задралд оруулж буй сөрөг нөлөөллийг таслан зогсооно.
- шинэ шинэ ашиг сонирхол бий болно.
- амьдарлаа хэвийн авч явах боломж олдоно
- гэрлэхдээ алдсан зүйлээ ухаарч шийдэгдээгүй зарим асуудал шийдэгдэнэ.
- шинэ боломж хэтийн төлвийг эрж , олох ирээдүйн шинэ төлөвлөгөөтэй болно.
- чөлөөт байдал
- гэр бүлийн доторх нөхрийн \эхнэр\ ноёрхол, бүдүүлэг хэрцгий зан ааш, үүрэг биелүүлэхтэй холбоотой ачааллуудаас чөлөөлөгдөнө.

- гэрлэлт болон гэр бүлийн бусад харилцаа хязгаарлагдана.
- ганцаардал бий болж гуньж гутрах, урам хугарч амьдрах сонирхолгүй болно.
-архи тамхийг хэтрүүлэн хэрэглэж, цагийг дэмий өнгөрөөх зуршил бий болж даамжирч болно.
- өөртөө хөндий хүйтэн хандах мэдрэмж үүснэ.
- хэрэв хүүхэдтэй үлдсэн бол түүний хүмүүжил болон , орон гэр  , ахуй амьдарлын бүхийл асуудлыг ганцаараа шийдэх болно.
-хүүхдийн сэтгэц- мэдрэлийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө. Эцэг эхээ адилхан хайрлаж байсан хүүхэд хэн нэгний нь “сонсож” хайрлахад хүрнэ.
- хүүхэд эсрэг хүйсийн хүнтэй харилцах харилцаа, зан аашийн сөрөг шинжүүдийг эзэмших нь цөөнгүй.
- гэр бүлийн өмнөх амьдрал бүтэлгүйтсэний улмаас дахин гэрлэх гэсэн нааштай сэтгэгдэл төрөхгүй байж болно.


Áîëîâñðóóëàõ àñóóäàë-3
Гэр бүлд маргаангүй харилцах зарчим
Гэр бүлийн талаар практик санамж
-       Өсвөр насандаа бусадтай нийтэч харилцаатай байсан хүн гэр бүлийн амьдралаа илүү амжилттай хадгалдаг байна. Ийм хүмүүс сонголтондоо алдаа гаргах нь бага байна.
-       Гэр бүлийн амьдралын идэвхи нь юуны өмнө хүүхэд ахуй цагийн хүмүүжил , материаллаг болон оюун санааны хэрэгцээ хэр хангагдсанаас шалтгаалж болно. Гэр бүлд үүсэх түгшүүрт байдлыг намжаахад бусдын бодлыг хүндэтгэдэг. Шүүмжлэлийг ухаалгаар ойлгож нийцтэй байх нь чухал. Энэ нийцэлд хүрхийн тулд хосууд зорилт дэвшүүлэх хэрэгтэй болно. Тэргүйгээр хамтын үйл ажиллагаа байнга зөрчилдөж , тогтворгүй байдалд хүрдэг
-       Хүн бүхийл амьдарлынхаа турш хөгжин төлөвшиж байдаг. Заримдаа хүүхэд эцэг эхийнхээ амьдарлыг давтах үзэгдэл бий. Хэрэв эцэг нь хүүдээ эрэгтэй хүн хүүхдээ хүмүүжүүлэхэд оролцож, гэрийн аижлд туслах ёстой гэж сургадаг мөртлөө өөрөө үлгэр дуурайл үзүүлдэггүй бол хүү ирээдүйдээ мөн л аав шигээ болохыг үгүйсгэх аргагүй.
-       Олонх гэрлэгсэд ханийнхаа эцэг эхийн санаа бодолтой нийц муутай, харин өөрийн эцэг , эхийн уламжлалыг хадгалах, дагаж  мөрдөхийг чармайдаг. Энэ асуудлыг хялбархан шийдэх нэг арга зам  бол хадам эцэг эх , төрөл төрөгсдийн харилцаанд илрэх сөрөг сэтгэл хөдлөлийг аль болох шүүмжлэхдээ гол биш, харин түүнд ухаалаг хандах нь нэн чухал
-       Гэр бүлд эрэгтэй , эмэгтэйчүүдийн үүргийн тухай уламжлалт тогтсон ойлголтыг өөрчлөхөд анхаарах. Эрэгтэй хүн эхнэр хүүхдээ тэжээж санхүүгийн асуудлыг шийдэх ёстой. Эмэгтэй хүн гэр орны тавлаг байдал, дотоод асуудлыг зохицуулж, үр хүүхдээ хүмүүжүүлэхэд  бүх анхаарлаа хандуулдаг гэсэн ойлголт бий. Тэгвэл амьдралд эхнэр , нөхөр  хоёул асуудлыг хамтран шийдвэрлэж, бие мах бодь, оюун санааны хүч чадавхаа нээж, бие биеэ илүү танин мэдэхийг оролдох нь чухал
-       Хүн бүр хэн нэгнийхээ албан тушаал нэр , алдрыг биш харин хувийн чанарыг хүндэтгэж үзэх
-       Бусдын дэргэд ханиа, эцэг эхээ шүүмжлэхгүй байх. Ханиа бусад хүмүүстэй харицуулах нь утгагүй юм. Энэ нь эхнэрийнхээ \нөхөр\ сайн талыг дорд үзэж , бусдыг илүүд үзнэ гэсэн үг болно.
-       Хүндрэлтэй үеийг тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр биш , харин илүү ухаалаг байдлаар даван туулхыг эрмэлзэх
-       Олон хүмүүс гэр бүлийн харилцаанд өөрөө өөртөө итгэлгүйгээс чөлөөтэй харилцаж чаддаггүй. Өөрийн энэ зуршлаа өөрчилж зориг, сэтгэлийн тэнхээтэй байхыг чухалчлах. Гэр бүл дэхь зөрчилт асуудлынхаа талаар бие биендээ нээлттэй ярихаас айх хэрэггүй. Гэхдээ энэ яриа тань ойгогдохоор , мөн хэрүүл өдсөн шинжгүй байх нь чухал
-       Хэрэв та хоёрын харилцаанд зөрчил байнга илэрдэг бол хань ижлээ бүгдэд буруутгахыг яарахгүй байх. “Яагаад ийм байдалд хүрэв” гэсэн асуултыг өөртөө тавиад үз. Асуудал танаас шалтгаалж байна уу? Хэрэв үгүй бол та ханьдаа юу хэлэхээ мэдэж байгаа. Гэхдээ буруутгаж , шаардаж хэлж болохгүй санана уу?
-       Гэр бүлийн харилцааны тухай мэдлэгийг байнга дээшлүүлж байх. Энэ нь эхнэр, нөхөр шинэ мэдээлэлтэй танилцаж, өнгөрсөн туршлагаа үнэлэхэд хэрэгтэй.
-       Дотно харилцаа нь хосууд хайр сэтгэлээ бие биедээ илэрхийлэх чухал арга юм. Гэрлэлтэд хариуцлагагүй хандах болон гэр бүлээс гадуур бэлгийн харилцаатай байх нь тэдний сэтгэл зүйн уур амьсгалд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой.
-       Хайртай хүнийхээ сэтгэл зүйн хувийн бүх онцлогийг судалж, түний дутагдалтай талыг засах боломж байгаа эсэхийг шийдэж, өөрийгөө өөрчлөх. Энэ нь их тэвчээр , хөдөлмөр шаардана гэдгийг мартаж болохгүй.
-       Хэн нэгнийхээ дутагдалтай талыг засахад захирсан , ширүүн харилцаагаар биш, харин түүнд байдаг сайн сайхан , үнэ цэнэтэй эерэг талыг идэвхижүүлснээр засч болно.
-       Хосуудын харилцаа нь сонирхол буурах, бие биедээ таагүй хандах зэрэг үе шатаар солигдож болно. Ханийхаа урам зориг буурах үед түүнд ая эвийг нь олж хандах, заримдаа сэтгэлээ онгойтол уйлах, бясалгах боломжийг олгох. Энэ байдал нь сэтгэц – мэдрэлийн хямралаас хамгаалж, урам зоригийг сэргээдэг.
-       Гэрлэлт , гэр бүлийн үнэ цэнийг мэдрэхдээ эргэтэй, эмэгтэйчүүд ялгаатай байдаг. Эрчүүдийн хувьд эхнэр хүүхэд өөрийг нь хүндэтгэдэг , эелдэг сайхан ааштай, хэрүүл зөрчилгүй байхыг хүсдэг. Харин эмэгтэйчүүдийн хувьд өдөр бүр хайр халамжтай, сайн сайхан байгааг сонсохыг хүсдэг. Хүн бүр сайн эхнэр, нөхөр, эцэг эх , хүүхэд мөн гэр бүлийн аз жаргалын тухай өөр өөрийн гэсэн төсөөлөлтэй . энэ төсөөлөл ба бодит харилцаа зөрчилдөх нь цөөнгүй.
-       Маргааныг соёлтой ухаалаг шийдэх нь нэн чухал. Харилцагчдаа тайван чөлөөтэй ярих боломжийг олгох
-       Маргааны үед бухимдаж, чанга орилж хашгирах нь утгагүй зүйл. Таны сэтгэл хөдлөлийн хөөрөл , цочрол харилцагчаас танд эргэж ирнэ гэдийг санах хэрэгтэй.
-       Хэрэв зөрчил хурцадхаар шинжтэй бол урьчилан сэргийлэхийн тулд “уучлаарай, өнөөдөр миний уцаар их хөдлөөд байна энэ талаар дараа ярилцъя” гэж болно шүүдээ.
-       Өөрсдийн хэрүүл зөрчлийг бусдын өмнө ил гаргахгүй , түүнд эцэг эх , хүүхэд болон бусдыг оролцуулахгүй байх.
-       Хэн нь зөв бэ гэдгийг биш , харин маргааныг зогсоох хэрэгтэй гэдгийг хэн хэн нь ойлгох нь чухал
-   Хэрэв та буруугаа мэдвэл үүнийгээ хүлээн зөвшөөрөх, Өөрөөр хэлбэл харилцаа тасрах аюулд хүрвэл та буруугаа хүлээн зөвшөөрч, зө гэдгээ мэдсэн ч өөрийг зөвийг дараа тайван байдалд ойлгуулахыг оролдоорой.
 ;

1 comment:

  1. Harrah's Cherokee Casino and Hotel - MapyRO
    Harrah's Cherokee Casino and Hotel, Cherokee · 원주 출장마사지 777 Casino Center Dr, Cherokee, 메이피로출장마사지 NC 28906 광주광역 출장마사지 · Use this simple 안산 출장마사지 form to find hotels, motels,  Rating: 울산광역 출장마사지 3 · ‎6 reviews

    ReplyDelete